Cloud Computing буюу Үүлэн тооцоолол гэж юу вэ?
Хэрхэн ажилладаг вэ?

Egulen Systems
2 min readNov 17, 2020

--

Хурдтай өөрчлөгдөж байгаа мэдээллийн технологийн салбарт зогсолтгүй өдөр болгон шинэ шинэ технологийн шийдэл, бүтээлүүд бий болж байгаа дотор эдийн засгийн хувьд хамгийн ашигтай том өөрчлөлтийг авчирч байгаа технологи бол үүлэн тооцоолол билээ. Үүлэн тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон програм хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах програм хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ. Энгийнээр хэлэхэд таньд интернет л байхад ямар нэгэн нэмэлт програм хангамж хэрэггүй компьютер, гар утас, таблет ямар ч хэрэгсэл дээр салоныхаа өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэглэгчдийн цаг авсан байдал, орлого зарлага, тайлан тооцоо болон бүтээгдэхүүний үлдэгдэл зэргээ онлайн орчинд хянах боломжийг олгох юм. Хэрэглэгч бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернет дэх сервер дээр байршуулж хэрэглэж байгаа гэсэн үг юм.
arigunaPOS буюу Кассын програм нь мөн үүлэн тооцоолол дээр суурилсан учраас салон эрхлэгч таньд эдийн засгийн хэмнэлт, хялбар хэрэглээ, ая тухтай байдлаас гадна дараах давуу талуудыг бий болгоно.

1. Real-time data
Үүлэн тооцоололд (Cloud based) суурилсан тул та хүссэн үедээ салоноо хаанаас ч яг тухайн цаг мөчид шууд хянах боломжтой. Ялангуяа цаг авсан хэрэглэгчдээ нягтлах, дор нь хариу өгөх, хуваарийг нь солих зэрэг яаралтай шийдэх асуудлууд байнга тулгардаг шүү дээ.

2. Customer Loyalty
Үйлчлүүлэгчдийн бүртгэл, үйлчилгээ авсан түүх, холбоо барих мэдээлэл, санал хүсэлт зэргийг бүртгэн бодитой хямдрал урамшуулал үзүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлж танайхаар үйлчлүүлэх эрмэлзлэлийг нэмэгдүүлэн Loyal Сustomer буюу үнэнч хэрэглэгчдийг бий болгох, өөрийн салоноо бусдад таниулах чухал хэрэгсэл болох юм.

3. Business Management
Ухаалаг кассын систем нь дан ганц үйлчлүүлэгчдэд бус тухайн салоны дотоод үйл ажиллагаанд ч олон давуу талуудыг бий болгох ба ажилтны орлого, ажлын бүтээмж, борлуулалтын дэлгэрэнгүй тайлан зэрэг нэн шаардлагатай тайлангуудыг шууд гарган хяналт тавих улмаар дүгнэлт гарган дотоод үйл ажиллагаагаа зохицуулан зөв менежмент хийх боломжтой.

4. Time Saving
Цаг хугацаа бол бизнесийн хамгийн чухал хэмжүүр. Өдөр тутам давтагддаг үйлдлүүдийг автоматжуулсанаар үр ашгийг нэмэгдүүлдэг нь бизнесийн зарчим. Ухаалаг кассын систем нь суурин бус, овор хэмжээ бага учир хаана ч ашиглах боломжтой ба энэхүү үндсэн давуу талын тусламжтайгаар ажилтнууд хоорондоо цаг алдалгүй мэдээлэл дамжуулах, хаанаас ч шаардлагатай мэдээллээ авах, мөн тайлан тооцоо гаргах цагийг 4 дахин бууруулах боломжтой.

5. Cost Saving
Цаг алдалгүйгээр мэдээлэл авах нь өртөг зардлыг ч мөн адил бууруулахад чухал нөлөөтэй. Ухаалаг кассын систем нь бусад уламжлалт системүүдээс үнийн хувьд ч уян хатан ба та хэрэглээндээ тааруулан багцаа сонгох боломжтой тул бизнесийн үйл ажиллагаандаа шаардлагатай хэсгүүдээ боломжийн үнээр авах бүрэн боломжтой.

Ariguna POS-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг info@ariguna.com болон (312)291–9214 утсаар холбогдож авна уу. Мөн ARIGUNA Booking системийг үнэгүй trial-ыг ашиглахыг хүсвэл дараах линкээр https://ariguna.com/register-business салоноо бүртгүүлээрэй.

--

--

Egulen Systems
Egulen Systems

Written by Egulen Systems

Egulen Systems delivers innovative mobile and web app development solutions.

No responses yet